“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү.

Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, бужигнасан Дарь эхийн тэнд “Ганц худаг”-ийн амны яг дэргэд байгуулагдаад удаагүй байна. … Бид хүүхдүүдэд хайртай гэж ярьдаг гэхдээ тэдний төлөө хийсэн нь цөөхөн. Нэг биш нилээн олон хүүхдүүдэд хүний сэтгэл зүрх чиглэдэг, цэвэр тэдний төлөө гэсэн хөрөнгө оруулалт гэж үзсэн учраас энэ төвийг байгуулсан. Зарим нэг маань амьдарлын шаардлагын улмаас төвийн үйл ажиллагааг явуулах, оролцох боломжгүй болж..
Ерөөс тодорхой хэлэхэд энэ төв маань хэд хэдэн зорилготой юм.
1. Цэвэр хүмүүнлэгийн үйлс өөрөөр хэлбэл филантропи аян учраас ямар нэг ашиг олох шинжтэй үйл ажиллагаа энд байхгүй. Хүүхдүүдээс хэзээ ч мөнгө, төгрөг хураамж авдаггүй. Сайн санаат хүмүүсийн сэтгэл зүрхний хандив дээр тогтдог. Таныг чихэр жимс аваад ир гэх гэхгүй харин хуучин номоо дэвтэр аваад ирвэл бид баярладаг.
2. Гэр хороолол дунд, гүнд байрладаг өөрөөр хэлбэл яг гэр орондоо хичээл ном унших боломжгүй тийм хүүхдүүдэд үйл ажиллагаа маань чиглэгддэг. Бичигч би вээр өөрөө ч гэр хороолол дунд өсч хүмүүжсэн болохоор хотын төвд ийм хүмүүнлэгийн төв байгуулах үр дүн багатай гэж үздэг. Тэгээд ч яг хүүхдэд чиглэж хүрдэг нь хэд билээ дээ.
3. Сайн нөхөд , Блогчид тусалдаг.. Хайртай найзууд маань энэ төвийн үйл ажиллагаанд зөндөө тусалдаг Оргио, Оогийноо, Батзаяа, Ариус, Чимгээ, Номингоо, Мэндээ, Номио, Эрдэнээ, Лхагвасүрэн, Солонгос улсад ажилаж хөдөлмөрлөж байгаа сайн санаат нөхөд… /зарим хүмүүсийн нэрийг бичвэл багтахгүй байна/ гээд байвал дуусахгүй урт цуваа үргэлжилдэг. Тэд маань эргээд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Дөлгөөн гээд залуу сая том сэтгэлийн болон биет туслалцаа үзүүлсэн, бүр 3 хайрцаг ном аваачиж өгсөн юм шүү. Ийм хүмүүст хүүхдүүд маань би ч бас хайртай. Ийм л ч учраас энэ төвийн маань үйл ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэж би бодож байна. бид ийм хүмүүст хайртай, бас дуртай
4. Хэд хэдэн асуудал байгаа… Өөрөөр хэлбэл энэ төв маань жижигхэн тоосгон дэлгүүрийн 2 давхарт байрладаг. Түрээс нь сарын 200 мянган төгрөг. Бас багш байх… Сарын 150 мянган төгрөгний цалинтай боловч сүүлийн 3 сар цалингаа аваагүй, сэтгэл зүрхээрээ явж байгаа эмэгтэй бий. Хажуугаар нь автобус, унааны мөнгө гээд л асуудал зөндөө, товчоор хэлбэл 3 сарын байрны түрээс, багшийн цалинг өгөөгүй байгаа. Цаашид санхүүгийн ямар нэг эх үүсвэр хэрэгтэй байхаа. Ямар нэг төрийн төлөө байгууллагын төлөө биш хүүхдүүдийн төлөө юм шүү гэдгийг тодотгомоор байна. Сая менежер гэх эмэгтэйтэй уулзаад 12 сарын 5 гэхэд 3 сарын түрээсээ өгөхөөр боллоо. Аргагүй дээ. Хэн тэгээд л хэдэн сар түрээсийн байраа хий хоосон ашиглуулахгүй гэх билээ дээ. Угаасаа хүүхдүүдэд тусалж байгаа ч гэсэн түрээслүүлэгч бол түрээслүүлэгч . Танайх үйл ажиллагаагаа явуулахгүй бол бид өөр аж ахуйн нэгж оруулмаар байна гэсэн. Багш маань ч гэсэн… хэн тэгээд цалингүй ажиллаад яваад байх билээ.
5. Энд ямар нэг байгууллагын, хэн нэгний нэр төр, алдар хүнд олох “шоу” хийх гэсэн ойлголт байхгүй. Зүгээр сэтгэл зүрхээр байгуулагдсан ийм төв. Сэтгэл зүрх, суваг /нэг сувгийн гэдэг/ нэгтэй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд туслана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүүхдүүд ч гэсэн ийм сайхан сэтгэлтэй эгч ах нарыг хараад бахархдаг бас хайрладаг. Дээрээс чам шиг над шиг тань шиг хүмүүс болох юмсан гэдэг төсөөллийг олж авдаг. Мөрөөддөг. Хэрэв та хэн нэгэнд тусламаар, үр дүнг нь мэдэрмээр байгаа бол бидний үйл ажиллагаанд нэгдээрэй гэж уриалж байна. Уг нь сарын 5-10 мянган төгрөгийг ашиг олох биш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулах гишүүд дэмжигчид байвал үйл ажиллагаа маань зогсохгүй юм. Төлөвлөгөө бол аль нэг Хаан Банк дээр ч юм уу данс нээгээд тийшээгээ шилжүүлж байвал ямар вэ? Санхүүгийн зарцуулалт ч гэсэн mongolhuuhed.wordpress.com сайт дээр ил байг. Хэн нэгэн завшихгүй гэдэг үүднээс…
6. 80-100 хүүхэд энэ төвийн хүрэнд ирж ном уншдаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг тоглодог /бүртгэлтэй, эцэг эхтэй нь албан ёсоор уулзаж дэмжигдсэн/. Ямар нэг байгуулагын харъяа биш гэдгийг ахин хэлмээр байна. Дээрээс нь шашин гэх мэт бусад зорилго агуулаагүй юм шүү. Зөвөөр ойлгоорой. Бас дэмжээрэй
Сайн үйлс дэлгэртүгэй
Бичигч: Обдоо
Манай найз сайхан ажил эхлүүлээд явжаагаа залууг дэмжвэл би баярлаад зогсохгүй олон хүүхэд баярлах байх. Мань мэт шиг худлаа ингэлээ тэглээ гээд яриад явдагүй хийдэг залуу билээ. Дэмжихгүй байгаа бол залуусаа дуугүй байвал сүрлэг шүү гээд хэлчий даа.







Сэтгэгдэлүүд:
Мөнхнасан хөгшинд нь тэрний админ алга байшд
огэ- тэр блогт ороод зохион байгуулагч залуучтай нь холбогдож болноо нээллттэй
Анжигай- таанкч бацаанаа
-плоовэр- тийшүү тэээ. юу хийгээл тэнэгтээд явна чи
нямка- дор бүр нь гүйцээгээд явжэээлдаа чи
Цаца бацаанаа энэ хүний нийтлэл би энэ ажилд оролцоогүй хүний нийтлэлийг зуучилж байна ойжээн үү энэ чинь. Уужээн үү чи ингэхэд. Хаагуур уугаад байна
Gadaad ajillaj amidarch bui mgl-chuud maani amidralaa dajgui tovhnuulsen uls ni setgeleesee tuslii gesen oyutan zaluus geed baga bagaar ch mungu tsuglarah bolomj bii gej bodoj bna.
Сайхан ажил эхлүүлжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Боломж бололцоогоороо дэмжээд явна.
хэрэв хэн нэгэн нь МУБИС-д багшийн ангид суралцдаг бол энэ туршлага хуримтлуулах сайхан боломж биш гэж үү?
энэ талаар МУБИС-ийн удирдлагуудтай уулзсан ч болох л юм шиг санагдлаа.
aihtar aihtar yum bicheed aljiindaa l gej bodjiiloooshd kkkkk tgsen nziin bichsen bichlegeer l bichleg hiideg boltloo zalhyy boloooshiw,,, gsn hahahahha
za za bi neg mend uhcheegui l yawjjeeeeen
Сэтгэгдэл үлдээх: