Автуусанд суухад учир бий. Түрүүлж суусан хүн бүр чамайг сонирхон харна. Хэн юм бол, хаачих гэж байгаан бол, юу өмссөн байна, хэр мөнгөтэйн бол, хэр царайлаг залуу вэ. Миний дараа суусан ч бас сонирхоно. аа энэ нөхөр яасан сонин нөхөр вэ гэж мэгээл. Гэсэн хэдий ч бүгд өөрсдийнхөө тухай бодож, хоорондоо ярьж, хаана буухаа төлөвлөж, автуусаар ая тухтай зорчихоо бодно. Бусдад юмаа алдахгүйн төлөө, хөл гар дээрээ гишгүүлэхгүйн төлөө, суудал олж суухын төлөө тэмцэж эхлэнэ. Суудал дээр нэг суугаад авбал бусдыг шинжхэд зарцуулах цаг ихсэж, бусдаас илүү гэдгээ мэдэрч эхэлдэг. Суудал олсон цагт аль болох суудалаа тавьж өгөхгүйг хичээж хэн нэгэн суудпалтай этгээд буугаасай гэж бодно. Тэр хүн нь сайн хүн байна уу муу хүн байна ууу өвчтэй зовлонтой хүн байна уу өндөр настай хүн байна уу хамаагүй зогсож байгаа бүгд суудалтай хүн буугаасай, суудал нь эзгүйрээсээ хэмээн бодно.
хэн нэгэн суудлаасаа босуут тэр суудлын төлөө наанаа зогсож явах нь сайхан байдаг, би сандалд суухгүй хэмээн дүр эсгэж ярьж байсан ч бүгд л суудалд суухын төлөө бодож сууучихынсан хэмээн бодож эхэлдэг. Хэн нэгэн тэр суудалд суух өөрөөс нь илүү хүндэтгэх шалтгаантай нөхөр орж ирсэн ч өөрөө тэр хүнээс илүү хүндэтгэх шалтгаантай дүр эсгэхийг оролдоно. Илүү өвчтэй, илүү тарган, илүү өндөр настай мэт харагдахыг хичээнэ. Тэр хүн суудалд сууснаар автуусанд илүү сайхан болох байсан ч өөрөө тийм дүр гаргаж ирнэ. Бүүр тийм дүр гаргаж чадахгүй байсан ч цонхоор харах унтаж буй дүр эсгэх гээд явуургүй арганууд хэргэлээхээсээ ч сийхгүй. Яагаад гэвэл тэр суудал бусадтай чихэлдэхгүй, хөл нь амар, ая тухтай болхоор буух буудал хүртэлээ сайхан явна. Бүүр үхтэрээ ядраагүй байсан ч суухын төлөө тэмцэнэ. Гай болж суудлаасаа босож өгхөөр болвол би энд суугаад яахав дээ. Зогсоод хэдэн буудал ч явж чадах хүн шүү дээ хэмээн ярьж, дүр эсгэж эхлээнэ. Уг нь чадна л даа. тэхдээ хүсэл нь бол суудалд суухыг л хүснэ.
Зогсоод явбал аль болох гайгүй хувцасласан хүний хажууд очиж зогсохыг бодно. Учир нь муухан хуцвцастай бол тэр хулгайч байж мэднэ. Ямар нэг гэм хор учруулж мэднэ хэмээн үздэг. Зиа тэгээд гайгүй хувцастай хүний хажууд зогсож байхад бусад хүмүүс ядхад намайг гайгүй найзтай гэж бодог хэмээн өөдгүй шалтаг ч байж л байдаг. Хөөрхөн царай, үнэтэй хувцас ийм л сайхан байна. муухай царай, хямд хувцас бусад хүн үргээнэ. хулгайч луйварчин байдалд оруулдаг. Бүгд л хэдэн буудал яваад буухад гадаад үзэмжээр бие биеэ үнэлнэ. Тэгхээр бүгд сүүлчийн мөнгөө шавхан сайхан хувцаслаж нүүрэндээ мэс засал хийлгэхийг бодно. тэгэхдээ бүгд л сэтгэл чухал хэмээн ярих ёстой.
Гайгүй боловсрол эзэмшсэн ч байсан хамаагүй суухын тулд бүгд өөрөөсөө доорд хэмээн өөрөө л үздэг боловсролгүй нэгнээ хайр найргүй гишгэчин орж ирнэ. Энийгээ бүүр байх ёстой хэмээн бүгдээр хүлээн зөвшөөрүүлдэг. хөөрхөн муухай, эрдэмтэй эрдэмгүй бүгд л адилхан буудаг. Царайлаг боловсролтой нэгэндээ ядмагхан зарим нь суудал олж өгнө бүүр олдкууу бол өөрөө дөрвөн хөллөөд нуруун дээрээ суулгадаг. Тэрийгээ их мундаг боллоо хэмээн үзэж бусдыг мөн л дээрэнгүй нүдээр харан баясана. зиа нөгөөдүүл нь ч суудал суухаар бусдын нуруун дээр сууж байгаадаа туйлын баяртай ч байж болхын.
Кондуктор ирээл мөнгөө нэхнэ. Өгч чадахгүй бол автуус даяраа жигшин зэвүүцнэ. хэн ч бай бүгд тэрнийг муу муухай хэмээн шууд дүгнэнэ. Өөөрөө хулгайн мөнгөөр автуусанд суусан ч зэвүүцнэ. тэр хүн хулгай хийгээгүйн төлөө тэрийг хэн ч хулгайн мөнгөөр автуусан суусан суудал дээрх хүнтэй зүйрлэхийн аргагүйгээр доорд үзнэ. мөнгөгүйм чинь хулгайч л байгаа хэмээн боддог. тэр хүн хулгайч байсан ч автуусны мөнгөнөөс хэтэртэл хулгайлахгүй, тийм чадвар ч байхгүй. Бусдыг нуруун дээрээ суулгасан нөхөр, бусдын мөнгөгийг хамаг барьж явсан юмтай нь хууль ёсны хэмээн хулгайлчаад сүүлчийн бүгдийг нь авсан улсаа энэ суудал дээр суудаг сайн хүн шүү хэмээн бүгд бахархсан нүдээр харж эхлэнэ.
замын эргэлт, гэрлэн дохион дээрх тоормослох зэрэгт бүгд хүчтэй нь хүчгүйгээ нядлан түшиж эрсдэлээс сэргийлнэ. Бүүр жоохон амьтаныг унагаад шүдийг нь булга гишгээд зогсохоос даанч сийхгүй. Тэрийгээ энэ автууснаас эргэлтээс боллоо. Жолоочоо зүгээр яваачэээ энэ хүн аллаашд хэмээн орь дуу тавьцгаана. Гэвч тэр хүн гэдэг нь ихэнхдээ өөрийгөө хэлсэн байдаг. Жолооч яахвээ хүргэж өгөх ёстой болхоор хүргэж л өгнө. бурхан ч юмшиг.
Амьдарлын автуус хүмүүс суулгасаар, буулгасаар л байна. Доторх хүмүүс нь ч улам л галзууралдсаар л.
Зиа зиа шөнө галзуурсын. Юу ч бичээд галзуурчихав эргээд өөрийгөө ч ойлгосонгүй. Зиа ямар бичлэг бүрийг ойлгох ёстой биш.
Өө нээрээ мэндэлж буй www.monkey.mn мэдээлэл блогын портол сайтад бүгд нэг ороод үзээрэй. Та бүхний өглөө бүр шалгадаг сайт чинь болно гэдэгт итгэлтэй байна. Өөрсдийн блогоо олон хүнд хүргий гэвэл, банжигаас өөр сайтын бусад олон мундаг блогыг нэг сайтнаас үзэх хажуугаар нь мэдээлэл авах зэрэг олно давуу талтай сайт хэмээн ярилцаж байна цаагуур чинь.


Сэтгэгдэлүүд:
багшнуудын блогоор дамжаад орчино биздээ /өглөө болгон ккк/
нээрээ гоё ном байлээ истоо их баярлалааа инээд алдаал уншаад бгаа
Huurhii hotiin moni sudas ni yumsan.
Zogsoj baigaa zurhni hemneleer
Zogsoj zaigaa lugshdag yumsan.
Huurhii hotiin moni sudas ni yumsan.
Zogsoj baigaa zurhni hemneleer
Zogsoj zaigui lugshdag yumsan.
Тэр сайтаар чинь шагайвал яах бол намайг????????
bagshee. ta chin neg tiim sergelen tsovoo amidralig uudrug hardag bsnaa odoo buur baichihaad pilosophi bichdeg boloo yu?. Ta min yagaa ve? Ingeheer biden chin yah ve? AIN???????
амьдрал оо гэж.. яаг ийм л..
тэр сайт ч сонин мэт нүдэнд дулаахан эд харагдсан шүү.
бусдын мөнгөгийг хамаг барьж явсан юмтай нь хууль ёсны хэмээн хулгайлчаад сүүлчийн бүгдийг нь авсан улсаа энэ суудал дээр суудаг сайн хүн шүү хэмээн бүгд бахархсан нүдээр харж эхлэнэ. Энэ өгүүлбэр аймаар гашуун сонсогдож байнаа.
Haya orj baigaarai, bas yu hussen ee shuud tend niitluuchihej bolno, zaluusaa!
tegeed unuudur genet guigeed orood irsen chine bas..hehhee Sainuu banjigiinhaa
Сэтгэгдэл үлдээх: