Манай гудамжны улс төрчтэй хийсэн ярилцлага

Улс төрч болмоор санагдаад байхын. Ямар чөтгөр нь шүглэхээр тэгдийн бүү мэд. Гүү ээ ямар чөтгөр шүглэхээр ч гэж дээ 90 хэдэн оноос л бацаан байхаасаа л тэгэж бодсон байх. Дандаа госчоом өмсөөд зангиа зүүгээд явдаг болхоор тэр юмууу. Тэгсэн улс төрч бололгүй байсаар байгаад өдийг хүрлээ дээ. насны бөгсөнд улс төрч болдымуу гүүмүү бүүүмэд. Бөгс гэсэн үг байхгүй бол насны онжигонд гээл их онцгүй үг хэрэглэх байсан байна шүү. Бөгс гэдэг үгээ чамд хайртай шүү. Би чамайг дандаа хэрэглэж, харж, барьж, илж ....за одоо хадуурах нь. Тэр шүгэлсэн чөтгөр нь овоо  дорвитойхон шүглээд намайг хайр найргүйгээр улс төрч болгоод хаячихгүй. Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг үг сайхан үг шүү. Ямар ч улс төрчийг зөвтгөөд хаядаг адгийн би хүртэл надаар оролдоод болдогүй одоо яшиг улс төр ч болхоос гээл явжээшд. Ямар охин хүүхнээр оролдуулж явсан биш улс төрөөр ч болтугай оролдуулж байхаас.

Манай энэ гудамжинд нэг улс төрч маягын ах хүү байнаа. Дандаа госчоом өмсөнө, бага зэргийн гүзээтэй, хар цүнх барьж явна. Би анх хараал шууд улс төрч байна гэж мэдсэн. тэгээл даган дуурайж эхэлж байгаа гүзээ сууцан, комисоос нэг гайгүй гамтай хэргэлсэн госчоом аваад индүүдцэн. Цүнхний асуудал л хүнд байна даа. Дуурайж байгаа хүн чинь ганц хоёр үг солихыг хүснэ биддээ энэ чинь. Автуусны буудал дээр, түцэн дээр тамхи авахдаа,  худаг дээр,  бүх нийтийн гудамны хог цэвэрлэж барихад аль болох ойр зогсохыг хичээнээ. Тэгээд ганц нэг үг солиноо бас.  Тэхдэээ улс төрч хүн дандаа завгүй байдгыг бодолцон тэлвийзээр улс төрийн мэдээ, сонины улс төрийн тойм уншиж уншиж хэрэгтэй хэдэн асуултаа л сайн боловсруулж байж тавий гэж бодлоо. Тэгээд таарах бүрдээ ганц асуулт тавиад дараагын асуултаа хэдэн өдөр дахиж таартлаа боддын.

-Улс төрч ахаа та  ямар мэргэжилтэй вэ?

-Өөө нэлээд хэдэн дипломтой хөөө. 

Харвуу хэд хэдэн мэргэжил эзэмшсэн мундаг хүн байх нь. Тэхэд надаа тамхи татхаас өөр мэргэжил алга.  Тэхдэээ шантарч болохгүй диплом олохын төлөө явнааа. Хаа нэг газар илүү диплом байхыг хэн байг гэхэв.

-Улс төрч ахаа та хаана анх ажиллаж эхэлсэн бэ?

-Шууд улс төрч болсоон. Ингэхийн тулд таньдаг улс төрч байх хэрэгтэй.

Зиа энэ болоод явцан шүү. Би бол нээх ажил мажил хийж үзсэн биш шууд улс төрчийн ажил хийж болох нь. Өмнө нь яаж ашгүй салгалж явж хаа хамаагүй янзүрийн ажил хийгээд явчаагүйм. Тэгээд бас надаа таньдаг улс төрч гэхээр энэ гудамны улс төрч ах байна. Улс төрч болох урам зоригыг улам нэмчлээ шүү.

-Улс төрч ахаа та аль фраакц бүлэглэлийх вэ? /энэ ташаа тулсан пээ үсэг чамайг үгэнд орох бүрт үнээр их баяралдаг шүү. Юунд ч ордогүй ишцээ үсэгийг бодуул чи шүү/

-Аа нэлээд хэдэн фраакцад байдымаа хөө. /дахиад ташаа тулсан пээ чи шүү/

За тээр улс төрч хүн аль нэг фраакц бүлэглэлээр явцуурхдагүй байх нь. /ташаа тулсан пээ чамайг 2 магтсан одоо болий/ Фраакц бүрт ороод улс төрчийн ажилаа хийгээд явдаг байх нь. Эндээс улс төрчийн ажил хичнээн хүнд болох нь харагдаж байна. Шантарч эхэлж байна шүү.

-Улс төрч ахаа улс орны төлөө юм хийх ёстоймуу? та юу хийсэн бэ? /Сонгуулийн уулзалтан дээрээс бичиж авсан асуулт/

-Аа нэлээд хэдэн юм хийсээн.

Зиа тээр улс төрч ах нэлээд хэдэн юм хийсэн байна. Тэхэд би зээлсэн мөнгөөрөө нэг цуйван хийж байсан, багадаа нэг чавх хийж байсан, ходоодруугаа хэдэн пиав хийж байсан. Яагаад ч улс төрч болохгүйнээ. Эхэлж байсан шантрал маань нэлээд дундруугаа орох шинжтэй.

-Улс төрч ахаа та гадаад хэл мэдэхүү?

-Ааа нэлээд хэдийг мэднэээ хө.

Тэгэж л таарна. Мэдээжийн юмыг асууж улс төрчийх нь ажилд садаа болдог би гэж нэг тэнэг мал. Би улс төрч болкуун байнооо. Ядаж л үхэр нохойны хэл сурж байхгүй үхсэнээ хийж өдийг хүрдэг байнаа гэж толгойгоо шаамаар болж иржээнэ. /Шааах гэдэг үгийг өөр утгаар хэргэлсэн болно/ Би улс төрч болохгүйм байноо гэсэн шантрал дундруугаа ороод ирлээ шүү.

-Улс төрч ахаа та улс төрч юм чинь авилгал авсан л биздээ? /тэлвийзээс сурсан асуулт/

-Аа авсаан нэлээд хэдийг авсааан. /эхлээд их л бодолхийлсэн бөгөөд би авилгал гэж арай мэдэхгүй байгаам байхдаа гэж өөрийхөө шүтдэг улс төрч ахыхаа мэдлэгийн түвшинг буруу үнэлсэнээ дараа нь их л ичиж билээ/

Зиа улс төрч хүн нэлээд хэдэн авилгал авцан байдаг байх нь. тэхэд надаа хэн авилгал өхийн. Би тэр авилгал гээчийг нь барих нь битий хэл хүний авцан явжаагааг хараачгүү, ядаж зургийг нь ч үзээгүй байдаг. Би улс төрч болохгүйм байнаа. Энийг уншжаагаа хүнүүст жоохон жоохон авилгал байвал надаа өгчүүл гомдохгүй л байх. Хэд хоног гамтай хэрэглээд буцаагаад өгчихөнө.

Ерөнхийд нь дүгнэхэд нэлээд хэдэн гэдэг үгийг их хэрэглэж хариулах, завгүй байдаг тул товчхон хариулах, тодорхой гээл хамаг цаг заваа үрээд байж болохгүй. Бас юуг ч нэлээд хэдэн удаа хийгээд авсан байх хэрэгтэйм шиг санагдаад байгаам. Тэхэд би ганц удаа болзоонд явсан, ганц удааа их дэлгүүрт орж үзсэн, ганц удаа мормилаад идэж байсан улс төрч болход хол байна даа.

Тэхдээ итгэл хамгийн сүүлд мөхдөг. Дахиад асууж байгаад улс төрч болноо л гэж бодоод байгаан. Таануус улс төрч ахаас асуух асуулт байвал доор бичээрэй би асуугаад өгнөө. Тэгээд бүгдээрээ улс төрч болчихуул аан.

 

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-04-17 12:07:52
хэхэ.. хэн нэгний ёгөөдөл цаана нь яваал байна ууу..

ай даа.. анд минь инкэж нэг бичлэг хийх гэж..
2. *САЙХАН САНАА* | 2009-04-17 12:09:00
Улс төр гэж том сэдэв ярьж байж бас тэр Ф үсгийг их том авч хэлэлцжээ...
улс төрч хүн жижиг юмыг жижиг гэж голохгүй авч хэлэлцэх ёстойм байна тээ.........
3. iin | 2009-04-17 12:11:44
Улс төрч болоод хэрэггүй дээ,
4. 35 | 2009-04-17 12:17:52
Циаа байзуууу. Ааан тэ. Надаа нэг жоохоон, авилгын хэлтэрхий байгаа. Чамд өгчүүл өөрөө хоосон болчдын болуу
5. Ууудам | 2009-04-17 12:28:20
Тэврий ахаа. Улс төрч ахаас та үхэх болоогүй юу? гээд асуугаад өг.
6. *NICE LADY* | 2009-04-17 12:43:57
ha ha, ulsturch ahad hurhungu orlogiinhooo meduulgiig unen bugulchih geed damjuulchaarai...
7. snowflakes | 2009-04-17 12:44:45
uls torch solix exnertei bx estoi
8. snowflakes | 2009-04-17 12:48:06
Щ үсэг юунд ч хэрэглэгддэгүй биш хэрэглэгддэгийн Щорс гэж бичихэд хэрэглэгддэгийн. гэхдээ тэр нь даанч юу юум гэдгийг нь мэдэхгүйээ хэхэ
9. П.Шинэбаатар | 2009-04-17 12:55:01
Haha.
10. Фриска (зочин) | 2009-04-17 12:55:45
/энэ ташаа тулсан пээ үсэг чамайг үгэнд орох бүрт үнээр их баяралдаг шүү. ташаа тулсан пээ чи шүү/

энэ гэсгийг надаа л зориулсийм шиг байна.
11. П.Шинэбаатар | 2009-04-17 12:57:54
uls turch hun hamgiin saihan ehnertei baih ystoi. ter ehneree 40 hureed targalaad ireheer ni 20 nastai zaluu huuhneer solih ystoi. Tgd setguulchid ta ehnerteigee hezee taniltssan be gehed ni surguulid baihdaa uyrhedeg baisiima geel avaad haychihna shu de
12. embi | 2009-04-17 13:12:31
сонгууль болж байхад том сэдэв хөдсөн байна шүү
13. 3apaa (зочин) | 2009-04-17 14:06:42
Өчдөр чиний надад авч өгсөн пиав чинь авилгалд бараг орчих байх шүү тэй? Эсхүүл шагнал юм уу? Цалин юм уу? За за би мэдэхгүйм байна.
14. GUMP | 2009-04-17 14:09:16
1. *САЙХАН САНАА* -юун хүн амьтан егөөдөх. Ф үсэг хэлэлцээд байх юмгүй магтжээнэ
3. Libra-тэгээ юу болхуу арга чарга байна уу
4. 35 -чи ч өхгүй л дээ голоо балбмар
5. Уудам -тэврий уудамаа, Яасан эвгүй асуултав үхэх л байлгүй чааваас
6. *NICE LADY* -мэдүүлсэн байхаа юмтай нь ч юмтай шүү
7. snowflakes-зиа тэгүүлл ёстой бүткүүн байна. Би болкуун байна. Щцорш чинь чиклаад биш билүү
9. П.Шинэбаатар -залуцу эхнэр ёстой гэцүү асуудал байна. дэл сул залуу юм олдох болууу
10. Фриска-за чамд зориуллаа чи налдаа юу зориулмаар байна даа
12. embi-хархад жоохон харагдаад байсын. том байсын бол устгаа хаячий дөөө
15. dao (зочин) | 2009-04-17 14:09:57
улс төрч болсон хүн тэрийгээ хийж дуусна гэж байдым болуу байдым бол дуусгаад яадым бол гээд асуугаад өг
16. GUMP | 2009-04-17 14:10:15
3арааа сдакаа чамд хамаа юу байна. муугаа мэдкүү бас бүлт бүлт яриатай
17. GUMP | 2009-04-17 14:10:41
Дао гүүцэтгий нөхөр Дао
18. LoLa Bunny | 2009-04-17 14:19:03
шар нохой ч гараад өгчээ удахгүй..
19. snowflakes | 2009-04-17 14:21:19
shar noxoigoo xurdan udmiin aduugaar solix xeregtei bxaa
20. Жиргээ | 2009-04-17 14:26:20
koschoomtoi uls turchuu beenoo?
irj tsaillagand or, yum duuslaa
21. Quietwater | 2009-04-17 14:28:37
Хайн, юу ч асуусан нэлээн хэд би, нэлээн хэд тэгсэн, нэлээн хэд яасан гээл хариулаад байхиймишүү. Уудамын асуултанд аягүү бол нэлээн хэд үхнээ гэх байхааг.
22. erhtsas | 2009-04-17 14:33:13
Улс төрч ахтай юм чинь удахгүй улс төрч болох юм байна л даа манай Гамп агаа. За та олигтойхон байж байгаад улс төрч болчих, дараа нь би таныг таньдаг юм чинь улс төрч болж болох л юм байна. Ийм амархан гэдгийг мэдэхгүй явдаг би нээрээ яацарсан хүн бэ.
23. betty 24 (зочин) | 2009-04-17 14:40:55
Улс төрч ахаас авилгал авахын тулд юу хийсэн байх ёстой вэ гээд асуугаад өгөөч ...
24. EmInEnT | 2009-04-17 14:49:59
ёоё зүгээр байхад улс төр нь оролдоод байх юмаа хэхэ
25. showtimer (зочин) | 2009-04-17 14:59:14
xutsaj sursan l xundee uul ni chi
Naadxiig chini noxoin xel gedgiin
Xaayaa bas muuruud bna ene ter geed baidag bil uu ugui yu
26. bataa123 | 2009-04-17 15:07:58
улс төрч хүн хэдэн эхнэртэй байвал зүгээр вэ гэж асуугаад өгөөч

өө тийм бас ямар спорт холбооны ерөнхийлөгч вэ, заавал нэг холбоо тбб-ы дарга байх ёстой юу гээд асуугаад өгөөч
27. Namara | 2009-04-17 15:36:30
Улс төрч агаагаас асуух асуулт байнаа.
-Таны бахархан дуурайх улс төрч хэн бэ?
-Энэ мэргэжлээрээ хаана, аль улсад мэргэжил дээшлүүлсэн бэ?
-Та залгамж үе, шавиа бэлдэж бий юу?
-Ерөнхийлөгчид нэр дэвших нь таны хувьд эрхэм зорилго мөн үү?
28. Tlg_UB | 2009-04-17 15:47:49
Banjigаас нэгийгээ улс төрд зүтгүүлнээ.
29. Mendee | 2009-04-17 16:38:03
УЛС ТӨРЧ АХАА ТАНЫ ГЭДЭС ХАГАРАХ БОЛООГҮЙ ЮУ ГЭЖ АСУУГААД ӨГӨӨРЭЙ. ИХ ИДЛЭЭ Л ГЭЭД ХҮМҮҮС ЯРИАД БАЙХ ЮМ. ХАГАРАХДАА ИХ ЧИМЭЭ ГАРГАХНУУ. ЭСҮҮЛ ЗҮГЭЭР Л ТЭРҮҮХЭНДЭЭ НУГ ГЭЭД ДУУГАРАХНУУ МЭДМЭЭР БАЙГААМ Ш ДЭЭ.
30. forest (зочин) | 2009-04-17 16:51:55
chi yaj iigeed l awilgiig eeml ih hemjeegeer huuramchaar hii. bi nzda ter ymnii chini zurgiig yawuulaad og geed helchii. nadaa zurag ni bga. hoyulaa hvmvvst ogool baiy,ogool baiy tegej bgad bvr eeml ih jinhene awilgatai bolchihno. ter vyd ni uls torch bolchiishd. eniig hend ch bitgii unshuulaarai aawaa. zahia vldeechlee shvv. cshshsh. shuud del gedeg der darahaar alga bolchdiin bna lee. teren deer darchaarai
31. leo | 2009-04-17 21:45:50
мэндээ гоё асуулт асууж
32. altargana | 2009-04-17 21:47:52
одоогийн хамгийн хэрэгтэй мэрэгжил энэ болоод байх шиг...дүү хүү ч чухал сэдэв хөндөж дээ. Диплом энэ тэр хамаагүй ээ, цаана ччинь хуурамч диплоом хийлгээд дарга хүртэл болцоон байжийна. Харин тэх таньдаг улс төрч гэдэг чинь л хамгийн чухал юм байх, гэхдээ монгол цөөхүүлээ юм чинь таних хүн олдож л таараа...
33. артаг (зочин) | 2009-04-17 21:51:33
Тэр хүнээс яагаад хашаандаа амьдарсаар байгааг нь асуучкчуу
34. blogtoihun | 2009-04-17 23:36:33
he he ter hinees yagaad hudgaas usaa iooroo avddin geed asuugaad ogooch?
35. blogtoihun | 2009-04-17 23:37:33
he he Gamp mini sain uu?
yagaad tag bolchih voo?
36. Ганхүү | 2009-04-17 23:52:06
би таны блогт нэр бодож оллоо. Хөөрхөн ГААМП
37. Ганхүү | 2009-04-17 23:52:37
уриа нь Гампын хөөрхөн паянгууд
38. freestyle529 | 2009-04-18 00:01:19
улс төр гэж мэддэг байсан бол асуух юм байх л байсан байх.
39. delgeen | 2009-04-18 00:54:12
Xe xe bi ix gaixdiin ali ulsad ch gelee 23tai zaluu konsul xiideg geed xe xe tegeed xvmvvsiig nvvr nvdgvi zagnaad l baidag yum gesen xe xe. Anduuraagvi bol neeree Londond gesen baix shvv. soniin l gexees uur yu gexev dee xe xe uls tur erx medel alban tushaalaas xol baix durtai xvn xi xi
40. ЗОРИГТ8 | 2009-04-18 01:11:03
Улс төрч болоход хамгийн кэцүү...
Байхад бол юухан байхав...
Энд тэнд очиж худлаа шаана, тархи угаана, мэдэмхийрнэ...
Энэ яааг Гаампын уг нь хийх ажил юм байгаам ш дээ...
41. blogtoihun | 2009-04-18 01:44:42
dolgoonoo ter konsuliig chini bi mednee...
42. Oyuna | 2009-04-18 02:56:54
өнөөдөр чинь Гумбаатай өдөр үү айн гэснээс улс төрч ахаасаа олон нөхөр авч болдог хууль гаргаач гээд асуучаарай за найзаа
43. үйтэн | 2009-04-18 10:49:02
ааанхань таныг уншихаар Цэнддоо нтрээс дутахгүй санагдаад байдын. Амжилт
44. flower_13 | 2009-04-18 19:37:13
Тэр улс төрд надад таарах ажил юу байна гээл шууд асуугаач...
45. nandin (зочин) | 2009-04-19 07:49:59
Gump ah aa ta bol ta shuu!
Ta ene xev mayagaaraa l bicheerei, bi ayagui durtai shuu!
46. Амарсайхан (зочин) | 2009-04-19 10:06:02
Бэнзээн хямдарчихаад байхад, талх хямдарахгүй байгааг асуугаад өгөөрэй
47. АЯКО = Щ | 2009-04-20 08:16:40
Юунд ч ордогүй ишцээ үсэгийг бодуул чи шүү

энэ үсгийг чинь моодонд оруулах гээд үнэндээ зүтгэжийнэ
48. dream (зочин) | 2009-04-20 11:07:41
ah lemonsoo av
49. Pearle Deppsu (зочин) | 2009-04-20 12:30:44
Олон хүнээр хараалгуулж байж яаж инкээд өнхрөөд өгдөггүйг нь асуугаад өгөөрэй
50. tsatsatsa | 2009-04-20 12:41:01
Чи бааааараг болцын бишүүү
51. Галдан | 2009-04-20 12:45:35
улстөрчнүүд щ-гээр нэг оролдмоор байнаа. Яагаад алаг үзээд байна
52. Я.ОДГЭРЭЛ | 2009-04-20 15:33:25
ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ ЯАЖ ХОСЛУУЛЖ ДАВХАР ЭЗЭМШИЖ АМЖСАНЫГ НЬ МЭДМЭЭР БАЙГААН?
53. abli = reDDD (зочин) | 2009-04-20 17:37:19
whahahahaha hoooyo delgeen egch banjigaas haliad garaad irtsen yavjiishdee ene dayarshillaa gj
hooooyo gump gants yum asuuya ene uls torchid tegeed solionii heden goschuumtai, ehnertei, mashintai bhuu nadaa asuugaad og teh yy
54. Elbeg (зочин) | 2009-04-21 19:45:45
Гэцүүтэйн бээ,
Ичиж амьдраачээ гэдгийг ууг нь энэ улс төрчид зориулсан байх.
Та ханах болоогүй юу, * дээлтээ гээд асуучих,хаха
55. Blgun (зочин) | 2009-04-22 13:39:52
Би яг ийм зүйл бичдэг хүн хайж байлаа. Би эднийг чинь уншаад бүр амьсгаадатлаа амьсгаадаж татаж унатлаа татаж уналаа. Хамгийн гоё нь ямар ч утгагүй зүйл биш байна. Блогоор чинь байнаг орж байх болно.
56. Blgun (зочин) | 2009-04-22 14:14:48
За тэр мэдкүү, гасна, энэ тэр ч яах вэ. Засъя, бичье энэ тэр дээр бол хошигноогүй байх гэж бодож байна. Энэ Блог 2 сөрөг нөлөө байна. Нэг нь зөв бичиж сурахад сайн нөлөө үзүүлэхгүй, нөгөө нь нүүрэнд нилээд үрчлээ суулгаж мэдэх эд байна. Эхнийх нь өөр юм уншдаггүй хүнд, 2 дахь нь эмэгтэй хүнд хамаатай шүү. нөхдөө. Нээрээ би ганцхандугаар Курсын хөөн. Буруу зүйл чальчаад байвал сануулж сааруулж байхтун.
57. mongolboy20 | 2009-04-22 14:45:28
hun bolgon uls turjih geed bhaar ni Bi bas yerunhiilugchiin songuulid ursulduud bgaash. Muriin hutulbur blog deer towchhon bgaa. Meneger hiisiin.
58. П.Шинэбаатар | 2009-04-22 17:19:09
Өдий болтол борлогдооогүй байгаа дэл сул залуу хүүхнүүд чинь нь жинхэнэ дэл сул л байгаа даа.
59. terror_moon-nii naiz (зочин) | 2009-04-23 22:28:09
Chi ch jinxene uls torchtoi uulzsan bn shuu, Ter deeguur bdag Yronxiilogch namiin darga nartai uulzvalch yrix ym oldoxgui shuu dee chamtai neg zindaanii xvmvvs bgaan, avdag tsalin, dansan daxi mongo, unadag mashin bxgui, omsdog xuvtsas geed bugd l ijil shuu dee oortoo chin. ted nartai buu yriltslaga xiigeerei dee.
60. Битмин | 2009-04-24 12:42:50
Архи л сайн уудаг байх хэрэгтэй дээ.
61. Hawk (зочин) | 2009-04-27 23:16:24
Гаамп ах минь та зоос өгдөггүй гүүглийн зар тавьцан байхымааа. Сайхан сэтгэлтэй хүн шүү. Үнэгүй сурталчлаад л...
62. ZOCHIN*** (зочин) | 2009-05-01 09:46:50
BI CHAMD MASH SAIXAN TOM TSUNX BELEG BOLOGIO sain uls turch bolooroi XARIN XAYAGAA END ULDEEGEEREI
63. terniibi | 2009-05-17 01:25:00
be-g memjihgui. novsh. gevch tegeed Enkhbayariig demjih yum uu bur novsh. Ebe-g demjijheer ardchilaliig avrah yum uu ? yu l bol. Bat-Uul, Amarjargal 2 -iin hen neg ni bsan bol neg bish nejgeed hun aimaar demjih bsan gj bi bodoj bna. AN ardchilliig tuluulj chadahaa bolijeee. Elbegee shuu. Novsh gej.
64. Ганхүү | 2009-05-26 22:46:46
Сайн уу? хөөрхөн ахаа!
65. showtimer (зочин) | 2009-05-27 11:52:54
Elbegee yalj bi muriiguu avlaa Gump chi neg shiliig ni avax yum uu
66. molor (зочин) | 2009-06-01 15:12:11
ajil ihtei bna uu.yagaad bichlegee oruulahgui bna
67. Жиргээ | 2009-06-02 05:34:26
xuuye amid uu, arzaigaad segsiigeed alga bolchjee, manai gereer bur shagaixaa bolijee

saxaltai xuuxdiin bayariin mend shoo!
68. oldoshaksli | 2009-06-03 14:33:42
ha ha ha ha ha .
HAhaj uhmeer.
69. Jagaa (зочин) | 2009-06-08 14:33:44
Zochilj bgaarai :-)

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.